Батлагдсан огноо: 2022 оны 04-р сарын 18-ны өдөр
Сүүлд шинэчилсэн огноо: 2024 оны 09-р сарын 25–ны өдөр
Нэг. Ерөнхий нөхцөл
1.1 Бид LIME aппликейшн (“Апп”)-д бүртгэлтэй Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалах зарчмыг баримталж, Таны хувийн мэдээллийг цахимаар олгосон зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.2 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулна. Тус бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцсэн бөгөөд тусгайлсан зохицуулсан харилцаанд тус хуулийг дагаж мөрдөнө.
1.3 Энэхүү Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ. Үүнд:
1.3.1 “Хэрэглэгч” эсхүл “Та” гэж Апп-д бүртгэлтэй LIME үйлчилгээг ашиглаж буй хувь хүнийг;
1.3.2 “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэж Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй компанийг;
1.3.3 “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
1.3.4 “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа тэдгээрийн нийлбэрийг;
1.3.5 “Мэдээлэл ашиглах” гэж мэдээллийг үйл ажиллагаанд хэрэглэх, дамжуулах, мэдээлэлтэй танилцахыг;
1.3.6 “Хэрэглэгчийн тодорхойлох боломжгүй болгох” гэж мэдээллийг тухайн хүнд хамааруулах боломжгүй болгох буюу хувь хүнийг шууд нэрлэн заах боломжгүй болгохыг;
1.4 Та Нууцлалын бодлоготой бүрэн танилцана уу.
1.5 Нууцлалын бодлогод заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд “Хүлээн зөвшөөрч байна.” гэсэн хэсгийг идэвхжүүлэх бөгөөд энэхүү үйлдлийг гүйцэтгэснээр өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосон гэж үзнэ.
1.6 Хэрэв Та Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд +976 7211-7211 утсаар холбогдож, санал, хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой.
Хоёр. Бидний баримталдаг зарчим
2.1 Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг ямагт хүндэтгэх бөгөөд хуульд заасан журам, энэхүү Нууцлалын бодлогод зааснаас өөр байдлаар цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
2.2 Хэрэглэгчийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг алдагдуулахгүйгээр хадгалж, хамгаална.
2.3 Монгол Улсын хууль тогтоомж зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгч нь хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцалснаас хойш түүний мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй, цаашид дахин цуглуулахгүй.
2.4 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох бүрд Нууцлалын бодлогод өөрчлөлт, шинэчлэлтийг оруулна.
2.5 Нууцлалын бодлоготой Хэрэглэгчийн танилцах боломжоор хангаж, Апп-д нээлттэй байршуулна.
Гурав. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго
3.1 Бид Монгол Улсын Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Танаас олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
3.2 Таны хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.2.1 Үйлчилгээг хүргэх, Хэрэглэгчийн таньж баталгаажуулах, холбоо барих, зар сурталчилгааны мэдээлэл хүргэх;
3.2.2 Аюулгүй байдал, үйлчилгээний хэвийн ажиллагаа, хууль бус хандалт, хамгаалах;
3.2.3 Үйлчилгээг хэвийн, найдвартай ажиллуулах, цаашид сайжруулах;
3.2.4 Хууль, эрх бүхий байгууллагын шаардлагаар;
3.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор худалдаалахгүй болно.
Дөрөв. Мэдээлэл хариуцагч, түүнтэй холбоо барих мэдээлэл
4.1 Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээд буюу мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын хуулийн этгээд “Онлайм Нетворк” ХХК байна.
4.2 Та энэхүү Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо Хэрэглэгчийн төвийн +976 72117211 утсаар болон Aпп-ын “Тусламж” хэсэгт нэвтэрч цахимаар илгээж шийдвэрлүүлэх эрхтэй.
Тав. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт
5.1 Энэхүү Нууцлалын бодлогод заасан зорилгын хүрээнд Хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
Цуглуулж байгаа мэдээлэл |
Зорилго |
Овог нэр, мэйл хаяг, иргэний бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар, утасны дугаар, IP хаяг, төхөөрөмжийн ID, төхөөрөмжийн марк, тохиргоо, үйлдлийн системийн мэдээлэл, 16-18 насны Хэрэглэгчийн хувьд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй холбогдох мэдээлэл; |
3.2.1, 3.2.3 |
Иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар, тухайн баримтыг барьж авхуулсан фото зураг, тэдгээрийн мэдээлэл, нэвтрэх нэг удаагийн нууц код, нууц кодыг буруу, эсхүл давтан хийсэн тэмдэглэлүүд, нууц кодыг өөрчлөх давтамж, |
3.2.2, 3.2.4 |
Ярианы дэлгэрэнгүй билл (хаанаас хаашаа залгасан, хэзээ залгасан, хэдэн секунд ярьсан гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл). |
3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4 |
Мессежнүүд (текст, аудио, бичлэг болон бусад хэлбэрээр) болон утасны дэвтрийн мэдээлэл. |
3.2.1, 3.2.3 |
Худалдаж авсан үйлчилгээ, багц, урамшуулал, түүнд холбогдох мэдээлэл, Апп-ын тохиргоог өөрчилсөн тэмдэглэл, хар жагсаалтын мэдээлэл. |
3.2.1 |
Мэдээлэл хариуцагчтай холбогдож лавласан мэдээлэл, харилцан ярианы бичлэг, Хэрэглэгчийн төвд ирсэн амжилттай болон амжилтгүй дуудлагын мэдээлэл; |
3.2.1, 3.2.3 |
Хэрэглэгчийн газар зүйн байршил, IP хаяг, интернэт холболтын мэдээлэл, дуудсан хэрэглэгчийн дугаар, ярианы үргэлжлэх хугацаа, хувиргалт хийсэн дугаар |
3.2.1 |
5.2 Мэдээлэл хариуцагч нь энэ бүлэгт зааснаас өөр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж, Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг авна.
5.3 Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, алдаагүй, бүрэн байдлыг хариуцна.
Зургаа. Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа
6.1 Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргах хүртэл хугацаанд Мэдээлэл хариуцагч нь хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
6.2 Дор дурдсанаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн аливаа мэдээлэл, контентыг нөөцөлж хадгалахгүй. Үүнд:
6.2.1 Сүлжээний удирдлага, хяналтын систем дэх Хэрэглэгчийн мэдээллийг 1 жил хадгална.
6.2.2 Мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний бүртгэлийг 1 жил хадгална.
6.2.3 Үйлчилгээний төлбөр тооцооны мэдээллийг 1 жил хадгална.
6.2.4 Хэрэглэгчээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг төрөлжүүлэн, дүн шинжилгээ хийж, архивлан хадгална.
Долоо. Мэдээллийг нийтэд ил болгох эсэх
7.1 Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг нийтэд ил болгох арга хэмжээг авахгүй болно.
Найм. Мэдээллийг дамжуулах нөхцөл, мэдээллийн жагсаалт
8.1 Мэдээлэл хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон дараах тохиолдолд Нууцлалын бодлогын 5 дугаар бүлэгт жагсаан тодорхойлсон Таны хувийн мэдээллийг бусад этгээдэд дамжуулна. Үүнд:
8.1.1 Монгол Улсын шүүхийн шүүгчийн захирамж гарсан;
8.1.2 Прокурорын тогтоол гарсан;
8.1.3 Хууль сахиулах байгууллагын шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн албан тоотыг үндэслэн;
8.1.4 Харилцаа холбооны зохицуулах хорооны шаардсан;
8.1.5 Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж буй Улсын байцаагчаас хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад;
Ес. Зөвшөөрөл цуцлах хэлбэр
9.1 Хэрэглэгч нь Мэдээлэл хариуцагчид олгосон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Aпп-ын “Тусламж” хэсэгт нэвтэрч цахим хэлбэрээр илгээнэ.
9.2 Мэдээлэл хариуцагч нь зөвшөөрөл цуцлах хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан Байгууллагад мэдэгдэж, хүсэлтийг шийдвэрлэнэ.
9.3 Хэрэглэгчийн мэдээллийн цуглуулах, боловсруулах, зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг боловсруулж, ашиглах арга хэмжээг зогсоож, бүртгэлийг идэвхгүй болно.
Арав. Бусад
10.1 Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон даруйд Хэрэглэгч нь танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж, Апп-д нээлттэй байршуулах тул Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
10.2 Хэрэглэгч нь Нууцлалын бодлого, түүний нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг Бид хариуцахгүй. Хэрэглэгч Нууцлалын бодлоготой холбоотой асууж, тодруулах нээлттэй байх болно.