Та эсвэл таны ойр дотны хүн Солонгос улс руу зорчих гэж байгаа бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг дараах 5 аппликейшнийг татахыг зөвлөж байна.
1. Subway Korea
Солонгос улс руу анх удаа зорчих гэж байгаа эсвэл мэдэхгүй газар руугаа явахдаа энэхүү аппликейшнийг ашиглан хүссэн газартаа хялбар хүрэх боломжтой. Солонгос улсын томоохон хотууд болох Сөүл, Бусан, Тэжон, Кванжү, Тэгү орчмын газрын зураг, метроны буудал, маршрут болон бодит цагийн хуваарийн мэдээллийг авах боломжтой.
2. Never Map
Очихыг хүссэн газрынхаа хаягийг оруулахад, хэр хол зайтай болох, зүг чигийг гаргах, ойролцоох нийтийн тээвэр, метроны мэдээллийг харах боломжтой учраас та төөрөхгүй л гэсэн үг.
3. KakaoTalk
Өөрийн сонирхлын бүлгэмд нэгдэх эсвэл найз нөхөдтэйгөө групп үүсгээд хоорондоо чатлах, видео дуудлагаар холбогдох, календарь хэсэгт удахгүй болох үйл явдлын талаар тэмдэглэл хөтөлж, цаг сануулах зэрэг олон төрлийн нэмэлт функцтэй, хамгийн өргөн хэрэглэгддэг мессенжерийн аппликэйшн юм. Мөн та бяцхан бизнес эрхэлдэг бол бүтээгдэхүүнээ сурталчлахад тань тусална.
4. Papago
Та өөрийн мэдэхгүй Солонгос үг, өгүүлбэрийг бичиж оруулах эсвэл зургийг нь дарж, тодруулахад шууд орчуулагддаг. Тус аппликэйшн нь Анги-Солонгос орчуулгыг Google Translate-с илүү бодитой, дүрмийн алдаагүй хийдэг.
5. Shuttle
Та хаана ч байсан энэхүү англи хэл дээрх хоол хүргэлтийн аппликэйшнийг ашиглан хоол захиалан хүргэлтээр авах эсвэл өөрөө очиж авах боломжтой.
Мөн танд Дэлхийн хаанаас ч Монгол руу чөлөөтэй холбогдох яриа болон мессежийн LIME апп-г санал болгож байна. Өөрийн нэр дээрх LIME 72 Монгол дугаараа ашиглан E-Mongolia, банкны болон бусад аппликэйшнүүдэд бүртгүүлэх боломжтой. Мөн 130 улсад интернэт ашиглах аяллын и-симтэй.