ИНТЕРНЭТ Л БАЙХАД ХААНААС Ч АШИГЛАХ СИМГҮЙ, МОНГОЛ ДУГААР

Та Дэлхийн аль ч өнцгөөс интернэт л байвал утсаар ярих, мессеж бичих боломжтой өөрийн нэр дээрх Монгол дугаартай болж, хязгааргүй боломжуудыг нээгээрэй.

Яриа

Ярианы чанар яг дэргэд буй мэт. Бүх сүлжээний Монгол дугааруудад дуудлага хийж, хүлээн авна.

Мессеж

Бүх үүрэн хэрэглэгчид хооронд мессежээр, LIME хэрэглэгчид хооронд чатаар харилцах боломжтой.

ОТР

И-Монгол, ХААН Банк, Голомт Банк, Хас Банк болон бусад үйлчилгээ, аппликэйшнд дугаараа бүртгүүлээрэй.

+ улс

Дэлхийн 200+ улсаас, интернэттэй л бол ашиглах боломжтой.

LIME АППЛИКЭЙШН ТАТАХ

ҮНЭ ТАРИФ

Санамж:

  • Дээрх үнийн тариф 2024 оны 01 сарын 11-ний өдрөөс хойш хүчинтэй бөгөөд зөвхөн хувь хэрэглэгчид хамаарна.
  • Шинэ дугаар худалдан авснаас хойш 90 хоногийн хугацаанд ашиглаагүй тохиолдолд тухайн дугаар хүчингүй болохыг анхаарна уу.
  • Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 30 хоногийн хугацаанд сунгалт хийгээгүй бол дугаар хүчингүй болохыг анхаарна уу.
  • Багц идэвхжүүлсэн тохиолдолд тусгай дугаарын тариф өөр тул хамаарахгүй болохыг анхаарна уу.

ЯАГААД LIME ГЭЖ?

ХЯЛБАР ХОЛБОЛТ

Дуудлага хүлээн авагч нь Монгол дугаар л бол интернэтгүй, аппгүй байсан ч суурин утастай, бүр Нокиа 3310 утастай байсан ч ярьж болно. Гадаадад байдаг бол хэн нэгнийг онлайн ороод ир гэж хүнээр хэлүүлэхгүй, мессеж илгээгээд өг гэж гуйх шаардлагагүй боллоо.

ӨӨРИЙН НЭР ДЭЭРХ МОНГОЛ ДУГААР

Та гадаадад байхдаа ч И-Монгол систем, ХААН Банк, Голомт Банк, SocialPay, Хас Банк болон бусад өргөн хэрэглээний аппуудад дугаараа бүртгүүлж, нэг удаагийн нууц код хүлээн авах боломжтой. Гадаадад дугаараа солих эсвэл түр хугацаагаар ашиглах тохиолдолд мөн чухал аппуудад дугаараа бүртгүүлэх шаардлага гардаг шүү дээ.

100% ЦАХИМ

Та дугаар сонголт, хэрэглэгчийн бүртгэл, бичиг баримтын баталгаажуулалт, төлбөр төлөлт гээд өөрийн биеэр салбар дээр ирэх ямар ч шаардлагагүйгээр бид танд харилцаа холбооны үйлчилгээг таны дэргэдээс үзүүлж байна.

Онцгой
Нэгж

1,000

бэлэглэнэ

100 НЭГЖТЭЙ ЯВСНААС 100 НАЙЗТАЙ ЯВ

Найзуудтайгаа холбоотой байгаарай.


Амжилттай уригдсан найз тутамд танд 1,000 нэгж, найзад тань 1,000 нэгж тус тус холбоотой байгаарай гээд бэлэглэдэг юм шүү. Мөн даалгавар бүрийг биелүүлбэл нэмээд бэлэгтэй. Гоё апптай болсноо найзуудтайгаа хуваалцаад холбоотой байгаарай.

1,000₮ нэгж

LIME АППЛИКЭЙШН ТАТАХ

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Дэлхийн аль ч өнцгөөс одоо ашиглаж буй дугаартайгаа интернэт л байвал зэрэгцүүлэн ашиглаж болох Монгол дугаартай, ярианы аппликэйшн. Мессеж бас бичиж болно.

LIME-аар дуудлага хийж, мессеж бичихэд хүлээн авагч тал LIME-тай байх шаардлагагүй бөгөөд энгийн Монгол дугаартай байж болно гэдгээрээ онцлогтой. Ингэснээр та хөдөө амьдардаг эмээтэйгээ, өвөөтэйгөө, суурин дугаартай байгууллагуудтай гээд эх орон руугаа чөлөөтэй холбоо тогтоох болно.

iOS үйлдлийн системийн 11.0 болон түүнээс дээш үзүүлэлттэй гар утсанд ашиглагдана. Android үйлдлийн системийн 5.0 болон түүнээс дээш үзүүлэлттэй бүх төрлийн ухаалаг гар утсанд ашиглагдана.

Та Apple болон Android загварын ухаалаг утастай бол App Store болон Google Play Store-с энд дарж татна уу. Huawei загварын ухаалаг утасны бол App Gallery-гаас энд дарж татна уу.

LIME - Монгол Дугаартай, Ярианы Аппликэйшн нь зөвхөн гар утасны интернэт дата болон Wi-Fi буюу утасгүй интернэттэй үед ашиглах боломжтой. Та аль ч операторын дата ашигладаг байж болно.

Та LIME 72 сүлжээндээ чат бичих, зураг файл илгээх, видео дуудлага хийхэд үнэ төлбөргүй. Интернэтэд холбогдсон байхад хангалттай. Харин бусад сүлжээнд яриа 40₮/мин, мессеж 15₮ байна. Тусгай дугаарын яриа болон мессежний тариф тухайн байгууллагын тогтоосон тарифаар тооцогддог.

Бүх шинэ дугааруудад 90 хоногийн үйлчилгээний хугацаа дагалдах бөгөөд та хугацаа дууссанаас хойш 30 хоног ашиглаагүй тохиолдолд дугаар тань устаж, дахин борлуулалтад гарна. Эсвэл та Хэрэглэгч цэсийн Хувийн Мэдээлэл хэсэгт бүртгэлээ бүр мөсөн устгах боломжтой. Бүртгэл өөрийн хүсэлтээр устгасан тохиолдолд нэгж, багцын үлдэгдлийг нөхөж олгохгүй болохыг анхаараарай.

Лавлах хэсгийн Надад ойр цэсийг ашиглах бол гар утасны байршил тогтоогчийг заавал нээсэн байх шаардлагатай. Надад ойр гэсэн хэсэгт танд хамгийн ойр байрлах үзвэр үйлчилгээ, төрийн байгууллага, банк гэх мэт бүх төрлийн байгууллагуудын жагсаалт гарч ирнэ. Хайлт хэсэгт өөрийн хайж буй байгууллагын нэрийг оруулж хайлт хийнэ.

Дугаараа нууцлахыг хүсвэл аппликэйшний ХЭРЭГЛЭГЧ цэсийн ДУУДЛАГЫН ТОХИРГОО хэсэгт байрлах ДУГААР НУУЦЛАХ товчийг идэвхжүүлснээр нэмэлт төлбөргүй ашиглах боломжтой. Дугаар нууцлах үйлдэл зөвхөн яриа хийхэд хамааралтай бөгөөд мессеж бичихэд таны дугаар нууцлагдахгүй.

Та БҮХ ҮЕД эсвэл ЗӨВХӨН ДУУДЛАГА АЛДСАН ҮЕД LIME 72 дугаар дээрээ ирсэн дуудлагыг одоо ашиглаж буй Монгол утасны дугаар луугаа шилжүүлэх боломжтой. ХЭРЭГЛЭГЧ цэсийн ДУУДЛАГЫН ТОХИРГОО хэсэгт Дуудлага Шилжүүлэх горимд шилжүүлэх утасны дугаараа оруулаад хадгална. Дуудлага шилжүүлэхэд таны LIME 72 дугаараас Монгол утасны дугаарт залгасан ярианы тариф тооцогдож нэгжээс хасагдана.

Та бусад LIME 72 хэрэглэгчидтэй видео дуудлага хийх боломжтой бөгөөд дугаараа оруулаад видео дуудлага хийх товчоо дарж дуудлагаа хийнэ. Видео дуудлага хийхэд үнэ төлбөргүй болно.

Аппликэйшний НҮҮР хуудсанд байрлах Багц авах болон Нэгж авах дээр дарснаар ярианы багц болон хоногтой, хоноггүй нэгжийн сонголтууд гарч ирнэ. Өөрт таалагдсан нэгж эсвэл багцаа сонгоод өөрийн сонгосон төлбөрийн хэрэгслээ сонгож гүйлгээ хийнэ. Таны гүйлгээ амжилттай болсны дараа цэнэглэлт автоматаар хийгдэнэ. Та дансаар шилжүүлэх тохиолдолд дансны дугаар, үнийн дүн, гүйлгээний утга бүрэн таарч буйг шалгаарай.

Дуудлага авахгүй буюу бүү саад тохиргоог идэвхжүүлснээр тохиргоог цуцлах хүртэл танд гаднаас дуудлага ирэхгүй бөгөөд алдсан дуудлага болж бүртгэгдэнэ. Залгагч талд таны бүү саад тохиргоо мэдэгдэхгүй бөгөөд утас дуудаж байгаагаар сонсогдоно.

Та бүртгэлтэй дугаар солихын тулд ХЭРЭГЛЭГЧ цэсийн Түвшин ахиулах хэсэгт бичиг баримтаа баталгаажуулж LIME 72 дугаараа өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх шаардлагатай. Улмаар тус цэсийн Хувийн мэдээлэл хэсэгт бүртгэлтэй дугаараа солих боломжтой.

Аппликэйшн нь 16 болон түүнээс дээш настай хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд хэрэв 16 нас хүрээгүй бол эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр бүртгүүлэн ашиглах боломжтой.

Хэрэглэгчээ халамжлах нь бидний үүрэг.

Холбогдох утас: +976 7211-7211


Хэрэв танд LIME Апп ашиглахад тусламж хэрэгтэй бол манай хэрэглэгчийн төв танд мэдээлэл өгч, техник дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ, ЭРЧ ХҮЧТЭЙ АЖИЛЛАХ ЗАЛУУСЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА!

Заавар бичлэгүүд