ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭ

Энэ Гэрээгээр харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Онлайм Нетворк ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч”)-ээс санал болгож буй үйлчилгээг Хэрэглэгч (“Та”, “Хэрэглэгч”)-ээс ашиглах явцад талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулна.

Та Гэрээний нөхцөлтэй бүрэн сайтар танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдвэрлэнэ үү.

Тус Хэрэглэгчийн гэрээ (“Гэрээ”) нь Үйлчилгээ үзүүлэгчээс урьдчилан бэлтгэсэн стандарт нөхцөл юм.

Та гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд өөрийн хүсэл зоригоо цахимаар илэрхийлж, “Гэрээ байгуулах” товчийг идэвхжүүлснээр Таны утасны дугаар баталгаажуулах нэг удаагийн кодыг илгээнэ. Та Апп-д нэг удаагийн нууц кодыг оруулж, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч буй хүсэл зоригоо баталгаажуулснаар Гэрээг цахимаар байгуулж, хүчин төгөлдөр болно.

Бид Таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, хэт нэг талыг барьсан зохицуулалтыг тулгахаас зайлсхийж, эрх тэгш, шударга байх, гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтална.

Хэрэв Та гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд Хэрэглэгчийн гэрээний хэсгээс гарч,  [email protected] цахим хаягаар өөрийн санал, хүсэлтээ илгээж, шийдвэрлүүлэх боломжтой.

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах хүрээнд Үйлчилгээ үзүүлэгч нь харилцаа холбооны үйлчилгээг Гэрээнд заасан нөхцөлөөр үзүүлэх, Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
  2. Апп-ийн Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд Хэрэглэгч нь Гэрээний нэгэн адил дагаж мөрдөнө.

 

Хоёр. Гэрээний хугацаа

  1. Гэрээг цахимаар байгуулж, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Гэрээний аль нэг тал гэрээг дуусгавар болох хүртэл гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
  2. Үйлчилгээ үзүүлэгчээс санал болгож буй бүх шинэ дугаарууд нь 90 хоногийн үйлчилгээний хугацаатай байна. Хэрэглэгч нь үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 30 хоногийн хугацаанд дугаараа ашиглаагүй бол дугаар хүчингүй болж, дахин худалдаалд гарна.
  3. Хэрэглэгчийн дугаарын үйлчилгээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч Хэрэглэгчийн гэрээ нь хүчин төгөлдөр байх бөгөөд шинэ дугаар худалдан авч, үйлчилгээ авах боломжоор хангана.

Гурав. Үйлчилгээний үнэ тариф

  1. Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчээс санал болгож буй багц үйлчилгээнээс сонгон Үйлчилгээг авах боломжтой. Багц үйлчилгээ, түүнд хамаарах төлбөрийн мэдээллийг Апп-ийн “Цэнэглэлт” хэсгээс танилцаж, сайн дурын үндсэн дээр үйлчилгээг сонгон, идэвхжүүлнэ.
  2. Багц үйлчилгээний нөхцөлөөс гадна Үйлчилгээний төлбөрийг дараах тарифаар (НӨАТ багтсан) тооцно. Үүнд:
    1. Ярианы тариф – 40₮ (Тусгай дугаарт хамаарахгүй.)
    2. Мессеж тариф – 15₮
    3. LIME сүлжээнд 72 хэрэглэгч хооронд яриа, мессеж – 0₮
  3. Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг Апп дээрх төлбөрийн шийдлүүдээс сонгож, карт, интернэт банк, дансаар төлнө. Дансаар үйлчилгээний төлбөрийг шилжүүлэх тохиолдолд дансны дугаар, үнийн дүн, гүйлгээний утгыг бүрэн таарч буй эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд шалгаагүйн улмаас гарсан үр дагаврыг Хэрэглэгч хариуцна.
  4. Үйлчилгээ үзүүлэгч нь Багц үйлчилгээний тариф, төлбөрт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулахаас 30 хоногийн өмнө Хэрэглэгчид урьдчилан мэдэгдэнэ.

Дөрөв. Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрх эдэлнэ. Үүнд: 
    1. Хэрэглэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах; 
    2. Хэрэглэгчээс Апп-ийн бүртгэлд зориулан үнэн зөв, бүрэн мэдээлэл гаргаж өгөхийг хүсэх;
    3. Үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд үйлчилгээг зогсоох;
    4. Үйлчилгээний нөхцөлд тусгасан шаардлагыг хангаж буй төхөөрөмжөөр үйлчилгээ авахыг шаардах;
    5. Монгол Улсад онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрх бүхий байгууллагаас харилцаа холбооны сүлжээг дайчлуулан ажиллуулах хүрээнд үйлчилгээг зогсоох, тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх;
    6. Хэрэглэгчийн хууль, Гэрээг зөрчсөн үйлдэлтэй холбоотой өөрт болон бусдад учирсан хохирлыг барагдуулахаар шаардах;
    7. Үйлчилгээний нөхцөлд заасан Апп-д хориглосон үйлдлийг хийсэн тохиолдолд үйлчилгээг зогсоож, гэрээг цуцлах;
    8. Харилцаа холбооны хууль тогтоомжид заасан бусад эрх.

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
    1. Хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямагт хүндэтгэж, аливаа ялгаварлан гадуурхалтыг дэмжихгүй байх;
    2. Үйлчилгээний найдвартай, хэвийн, тасралтгүй байлгах, техник технологийн бүрэн бүтэн байдлыг хангахад өөрсдийн зүгээс шаардагдах бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч байх; 
    3. Гэмтэл, доголдлыг богино хугацаанд засварлаж, үйлчилгээг сэргээх боломжгүй нөхцөлд энэ талаар Хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх;
    4. Үйлчилгээг сайжруулах, шинэчлэх зорилгоор тоног төхөөрөмжийг өргөтгөх,  үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тохиолдолд Хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;
    5. Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хангах хүрээнд Нууцлалын бодлогыг хэрэгжүүлэх;
    6. Харилцаа холбооны хууль тогтоомж болон энэ Гэрээнд зааснаас бусад тохиолдолд үйлчилгээг зогсоохгүй байх;
    7. Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг гаргаж өгөх;
    8. Үйлчилгээний нөхцөл, Апп-ийн заавар зөвлөмжийг байнга авах боломжийг бүрдүүлэх;
    9. Харилцаа холбооны хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

  1. Хэрэглэгч нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
    1. Үйлчилгээ үзүүлэгчээс Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
    2. Үйлчилгээнд холбогдох санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлэх;
    3. Үйлчилгээний хэвийн байдал алдагдсан үед хариу арга хэмжээ авахыг шаардах;
    4. Харилцаа холбооны хууль тогтоомжид заасан бусад эрх.

 

  1. Хэрэглэгч нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд: 
    1. Гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлж, Үйлчилгээний нөхцөлд заасан хориглосон үйл ажиллагааг зохион байгуулахгүй, үйлдэхгүй байх;
    2. Үйлчилгээний нөхцөлд заасан шаардлагыг хангасан тоног төхөөрөмжийг ашиглах;
    3. Үйлчилгээний төлбөрийг төлөх;
    4. Өөрийн дугаар, үйлчилгээний эрхийг бусад этгээдэд дамжуулан төлбөртэй болон төлбөргүй ашиглуулахгүй байх;
    5. Үйлчилгээтэй холбоотой гэмтэл, саатал, догол илэрсэн үед нэн даруй Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх;
    6. Апп-д нэвтрэх эрхийн мэдээлэл (нэр, нууц код)-ийг бусад этгээдэд дамжуулахгүй, задруулахгүй байх;
    7. Харилцаа холбооны хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

 

Тав. Хариуцлага

  1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талдаа учруулсан хохирлыг хариуцна.
  2. Учирсан хохирол гэдэгт талууд гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гаргасан гомдлын шаардлагыг хангахтай холбоотой зардал, өөрт учирсан бодит хохирол, алдагдлыг ойлгоно. 
  3. Талууд гэрээгээр хүлээсэн үүрэгтээ ямар ч тохиолдолд хүндэтгэлтэй хандах бөгөөд аль нэг тал нь үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан илүү зардал, нэмэлт төлбөрийг гэм буруутай тал хариуцна. 

 

Зургаа. Нууц хадгалах

  1. Талууд гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллагын нууц, хүний хувийн мэдээлэлд хамааралтай (техник, санхүү, бизнесийн нууц гэх мэт) аливаа мэдээллийг Нууцлалын бодлогод зааснаас өөр тохиолдолд бусдад бичгэн, аман, бусад хэлбэрээр задруулахгүй, дамжуулахгүй, өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
  2. Энэхүү гэрээний 6.1-т заасан үүргийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа хохирлыг бүрэн барагдуулна.

 

Долоо. Давагдашгүй хүчин зүйлс

  1. Холбогдох хууль тогтоомжид заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын тав хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
  2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
  3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, төвийн эрчим хүчний тасалдал, террорист халдлага, гоц халдварт өвчин, тахал, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зорилгоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
  4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй тал харилцан бие биеийн өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

 

Найм. Гэрээ дуусгавар болох, маргаан шийдвэрлэх

  1. Дараах тохиолдлуудад үйлчилгээг зогсоож, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болно.Үүнд:
    1. Хэрэглэгчийн хүсэлтээр;
    2. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалсан;
    3. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлд заасан хориглосон үйлдэл гаргасны улмаас үйлчилгээг зогсоож, гэрээг цуцалсан;
    4. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;
  2. Гэрээний дуусгавар болсноор гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардах эрхээс бусад талуудад олгогдсон эрх, үүрэг мөн адил дуусгавар болно.
  3. Талууд үүсэж болох аливаа маргааныг Монгол Улсын Олон Улсын арбитраар Улаанбаатар хотод 3 арбитрчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлүүлнэ.

 

Ес. Бусад зүйл

  1. Гэрээний нөхцөлийг Хэрэглэгч хүлээн зөвшөөрсөн илэрхийлснийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулснаар Гэрээ хүчин төгөлдөр болно.
  2. Талуудын Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ аль нэг талынхаа албан ёсны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хэсэгчилсэн буюу бүрэн хэмжээгээр шилжүүлэх эрхгүй.
  3. Гэрээний гүйцэтгэлийн явцад аль ч тал нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нөгөө талдаа бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргах эрхтэй.  Саналыг хүлээн авсан тал ажлын 3-аас дээшгүй хоногийн дотор татгалзах эсхүл нэмэлт санал гаргаагүй тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж буй талаарх мэдээллийг илгээж, Хэрэглэгчийн саналыг баталгаажуулах арга хэмжээг зохион байгуулах замаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна. 



Хэрэглэгч Та Гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тохиолдолд Гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг Үйлчилгээ үзүүлэгчид гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой болохын дахин мэдээлж байна.