Иргэд 2020 оноос төрийн үйлчилгээг цаг алдалгүй авч эхэлснээр үнэт цаг хугацаа болон мөнгөө хэмнэх олон давуу байдлууд дагаад бий болсон. Харин эдгээр төрийн үйлчилгээг цахимаар авахын тулд “ДАН” системд иргэн өөрийгөө таниулан баталгаажуулах шаардлагатай байдаг.
Гадаад улсад оршин суугаа иргэдийн хувьд өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар эсвэл интернэт банкны эрх байхгүй тохиолдолд И-Монгол системд нэвтрэхэд хүндрэлтэй байсан.
LIME аппликэйшн технологийн дэвшилтэт шийдлээр зайнаас дугаар олгох боломжтой болжээ.
“ДАН” систем гэж юу вэ?
Танилт нэвтрэлтийн “ДАН” систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий систем юм.
Танилт нэвтрэлтийн систем иргэнийг таньж баталгаажуулах хэлбэр:
• Тоон гарын үсэг ашиглан нэвтрэх
• Өөрийн нэр дээрх гар утасны дугаараар нэг удаагийн нууц үг ашиглан нэвтрэх
Мөн иргэн та “Иргэний е-Танхим”-д санал өгөх боломжтой.
Төрийн бодлого, шийдвэр оновчтой мэргэн байхын үндэс нь иргэн таны санал. Гадаад улсад оршин суугаа Монгол иргэн та ч өөрийн дуу хоолойг цахим хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт хүргэх боломжтой байна.
Үүний тулд, санал хүлээн авах, хэрэгжилт, үр дүнгийн мэдээллийн нэгдсэн веб портал-д ДАН системээр дамжуулан хандаарай.
Тоон гарын үсэг болон өөрийн нэр дээрх Монгол дугааргүй иргэд хэрхэн нэвтрэх вэ?
Гадаад улсад оршин суугаа Монгол иргэдийн хувьд тоон гарын үсгээ авах болон өөрийн нэр дээрх Монгол дугаар ашиглах боломжгүй байх тохиолдол түгээмэл.
Иргэдэд цахим үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс холболт, хөгжүүлэлтийг хийн дэлхийн аль ч өнцгөөс өөрийн нэр дээрх LIME Монгол дугаарыг ашиглан “ДАН” системд нэвтрэх боломжтой болсон талаар “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны цахим хуудсанд мэдээлжээ.
Ийнхүү хилийн чандад оршин суугаа иргэд Танилт нэвтрэлтийн системд холбогдсон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.
Ухаалаг утас, интернэттэй л бол Дэлхийн өнцөг булан бүрээс LIME 72 нээлттэй
Та өөрийн нэр дээрх Монгол дугаараа И-Монгол систем, Голомт банк, SocialPay, Хас банк, Худалдаа хөгжлийн банк болон бусад түгээмэл ашиглагддаг аппликэйшн, үйлчилгээнүүдэд бүртгүүлэхдээ хэрэглэж болно.
Түүнчлэн LIME аппликэйшнийг ашиглан гэр бүл, найз нөхөдтэйгөө ярих, мессежээр харилцах, Монгол дахь үйлчилгээний байгууллагуудтай холбоо барихад улам хялбар болсноос гадна 87 улсад интернэт хэрэглэх дата и-сим авах боломжтой.
Та ухаалаг утсандаа татах холбоосыг энд дарж авна уу.