Дэлхийн аль ч өнцгөөс өөрийн нэр дээрх Монгол дугаартай болоорой.

Монгол дугаартай, дэлхийн 87 улсад интернет ашиглах дата и-симтэй, яриа болон мессежийн LIME 72 дугаараа өөрийн нэр дээр бүртгүүлэхийн тулд заавал Монголд ирэх шаардлагагүй.

Хэрэглэгч та дэлхийн хаанаас ч бичиг баримтаа шалгуулаад зайнаас баталгаажуулалт хийх боломжтой.

Бичиг баримтын баталгаажуулалт хийснээр таны дугаараа ашиглах боломжууд улам нэмэгдсээр байна.

Та Түвшин-2 баталгаажуулалт хийснээр Голомт Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Хас Банк болон SocialPay аппуудад LIME 72 дугаараа бүртгүүлж болно.

Түвшин-2 заавар:

  • Аппликэйшны баруун доод буланд байрлах “Бусад” цэсийг сонгоно.
  • Хувийн мэдээлэл хуудасруу шилжээд “Түвшин” хэсгийг сонгоно.
  • “Түшин ахих” товчийг дарж хугацаа хүчинтэй, хүчин төгөлдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний урд нүүр зураг болон арын нүүр зургийг гаргацтай, тод дарж оруулна.
  • Бичиг баримтын мэдээлэл бүрэн тод харагдахуйц гартаа бариад, нүүрээ таглахгүйгээр 5 секундийн бичлэг хийж илгээнэ.
  • Хүсэлт илгээгдсэний дараа, манай мэргэжилтнүүд 24 цагийн дотор шалгаж баталгаажуулснаар танд мэдээлэл илгээгдэнэ.

Мөн та Түвшин-3 баталгаажуулалт хийснээр И-Монгол системд нэвтрэхдээ LIME 72 дугаараа ашиглах боломжтой.

Түвшин-3 заавар:

  • Хэрэглэгч таны Түвшин-2 баталгаажсаны дараа “Түвшин ахих” товчийг даран хүсэлт илгээнэ.
  • Манай мэргэжилтнүүд ойролцоогоор 24 цагийн дотор тантай холбогдож видео дуудлага хийнэ. Энэ үед та Түвшин-2 баталгаажихдаа ашигласан бичиг баримтаа биедээ байлгах шаардлагатайг анхаарна уу.

Хэрэв таны бичиг баримтын зураг болон селфи бичлэг шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлт цуцлагдах тул та өөрийн цаг завыг хэмнэх үүднээс зааврын дагуу бичиг баримтын мэдээллээ илгээхийг хичээнгүйлэн зөвлөж байна.

Бичиг баримт баталгаажуулах заавар видеог Энд дарж үзээрэй.

Мөн баталгаажуулалт хийсэн хэрэглэгчид 2023-02-15-ны өдрөөс эхлэх гэнэтийн бэлгээр дүүрэн Сар Шинийн урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

🎁Хөтөлбөрийн оролцогч бүр бэлэгтэй.