Аялагчдад хэрэгтэй зүйлс

аялагчдад хэрэгтэй зүйлс

Гадны улс орон руу аялалд явснаар бусад улсын соёлтой танилцах, стрессээс ангижрах, тухтай бүсээсээ гарч өөрийгөө нээх, харах өнцгөө тэлэх, харилцаа холбоогоо нэмэгдүүлэх, дурсамж бүтээх зэрэг олон давуу талтай байдаг.

Хэрэв та аяллаар явахаар төлөвлөж байгаа бол дараах зөвлөмжүүд танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

1. УС НЭВТЭРДЭГГҮЙ УУТ

Аяллаар явахдаа бичиг баримт, бэлэн мөнгө зэрэг чухал эд зүйлсээ ус нэвтэрдэггүй уутанд хийснээр бороо орох, цүнхэнд шингэн зүйл асгарах тохиолдолд норохоос сэргийлнэ.

2. ТУХТАЙ, ХӨНГӨН ГУТАЛ

Хээнцэр ганган гэхээс илүү хөлд эвтэйхэн, агаар сайн нэвтрүүлдэг, хөнгөн гутал өмссөнөөр төлөвлөсөн газруудаа бүрэн үзэж, эрч хүчтэй аялах болно.

3. ЗАЛГУУР ХӨРВҮҮЛЭГЧ

Улс орон бүрд цахилгаан хэрэгслийн залгуур харилцан адилгүй байдаг. Тиймээс таны утасны цэнэглэгч болон бусад цахилгаан төхөөрөмжийн оролт тохирохгүй байхаас сэргийлэн хөрвүүлэгчтэй явахыг зөвлөж байна.

4. АЯЛЛЫН ПАСК

Том цүнхтэй явбал ядарна. Чухал зүйлсээ халаасандаа авч явбал гээнэ. Тиймээс тухайн өдөртөө л хэрэглэгдэх, биед зайлшгүй авч явах шаардлагатай цөөн хэдэн зүйлсээ хийх паск сонгоорой.

5. ОЛОН УЛСЫН КАРТ

Олон улсын карттай аялснаар:

- Найдвартай, түргэн шуурхай шилжүүлэг хийнэ;

- Биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй;

- Хэд хэдэн улсаар аялах үед валютаа хөрвүүлнэ;

- Картын дагалдах хөнгөлөлт, урамшууллыг эдэлнэ.

6. АЯЛЛЫН ДААТГАЛ

Ачаа тээшээ гээх, нислэг хойшлох, цуцлагдах, гэмтэж бэртэх зэрэг гэнэтийн таагүй үйл явдлын үед таныг санхүүгийн эрсдэлээс хамгаална. Даатгалын хамрах хүрээ, хураамж болон нөхцөл харилцан адилгүй байдаг тул өөрт тохирох даатгалын төрлийг сонгон сэтгэл амар аялаарай.

7. ӨӨРИЙН ЭМ

Аяллын үед орчны өөрчлөлтөөс болж бие тавгүйрэх тохиолдол байдаг. Мөн гадаадад эмийн санд ойлголцохгүйгээс буруу эм авах, гэнэтийн үед эмгүй болох эрсдэл бий. Тиймээс өвчин намдаах эм, толгойны эм зэрэг түгээмэл хэрэглэгддэг, эсвэл өөрийн тогтмол хэрэглэдэг эмийг тодорхой хэмжээнд авч явах нь зүйтэй. Хилээр авч гарахад зөвшөөрөгдөх эсэхийг судлан, зориулалтын сав баглаа боодолтой нь авч явахыг зөвлөе.

8. ҮНДЭСНИЙ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ

Шинэ найз нөхөдтэй болох, чухал хүмүүстэй уулзах тохиолдолд бэлэглэх зорилгоор үндэсний онцлогийг шингээсэн дурсгалын зүйл авч явахад илүүдэхгүй.

9. LIME АПП

LIME аппликэйшнийг ашиглан дэлхийн хаанаас ч Монгол дугаарууд руу холбогдоно. Мөн өөрийн нэр дээрх интернэт дугаартай аялснаар төлбөрийн карт, даатгалын асуудлаар Монгол дахь үйлчилгээний байгууллагуудтай холбогдох, И-Монгол системээс үйлчилгээ авах боломжтой. Нэмэлтээр хэлэхэд LIME аяллын и-симийг идэвхжүүлснээр дэлхийн 87 улсад интернэт ашиглан тосож авах хүнтэйгээ холбогдох, такси болон зочид буудалд захиалах, газрын зураг, хаяг байршил харах зэрэг интернэтийн хэрэгцээгээ шийдэх боломжтой.


АПП ТАТАХ