Хилийн чанадад хэрэгтэй Монгол 5 аппликэйшн

Эрдмийн их аянд мордож буй оюутан залуус, гадаад улсыг урт болон түр хугацаагаар зорьж буй хэн бүхэнд хэрэг болох Монгол 5 аппликэйшнийг танилцуулж байна.

1. Tapatrip

Дэлхийн өнцөг булан бүрээс нислэг, зочид буудал, аялал, галт тэрэг болон автобус захиалах боломжтой. Нислэгийн бодит цагийн хуваарь, аяллын мэдээлэл өгөхөөс гадна тусгай хямдралыг санал болгодог.

2. E-Mongolia

Интернэт банкны эрх эсвэл LIME дугаараар бүртгүүлээд хилийн чанадаас төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.

3. SocialPay

Олон улсын сүлжээ дэлгүүр, зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээ худалдааны байгууллагуудад SocialPay-р төлбөр тооцоо хийх боломжтой.

4. Emch App

Мэргэжлийн эмч нараас сонгож, цаг товлон, хүссэн цагтаа, хүссэн газраасаа Эмч Апп-р дамжуулан видео дуудлагаар ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

5. LIME App

Дэлхийн хаанаас ч Монгол руу чөлөөтэй холбогдох яриа болон мессежийн апп. Өөрийн нэр дээрх LIME 72 Монгол дугаараа ашиглан E-Mongolia, банкны болон бусад аппликэйшнүүдэд бүртгүүлэх боломжтой. Мөн 130 улсад интернэт ашиглах аяллын и-симтэй.

АПП ТАТАХ