АНУ-д хэрэгтэй аппликэйшнүүд

АНУ-д өдөр тутамдаа ашиглаж болох аппликейшнүүдийг танилцуулж байна.

1. Uber/Lyft

Хэдэн хүн явж байгаагаас хамаарч таксины сонголтуудаас сонгон очих газраа тохируулахад зорьсон газарт тань хамгийн найдвартай, аюулгүй хүргэх, боломжийн үнэтэй такси дуудлага аппликэйшнүүд юм. Мөн такси дуудахдаа хүрэх газаар, хөдлөх цагаа сануулж, унааны үнийг урьдчилан харж болдоогоороо давуу талтай.

2. Doordash/Grubhub/Ubereats

Та сургууль, гэр, оффис гээд хаана ч байсан хүссэн газраасаа хүнсний бүтээгдэхүүнээ аппликэйшн дотроос цуглуулах, өөрийн дуртай ресторан болон хоолны газруудаас сонголт хийн цагаа хэмнэх, захиалгаа өөрөө очиж авах эсвэл хүргүүлж авах боломжтой. Эдгээр аппликэйшнүүдэд хамгийн шилдэг хоолны газрууд болон шинэхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг газрууд бүртгэлтэй байдаг. Мөн төлбөрийн олон сонголттой тул завгүй хэн бүхэнд хэрэгтэй.

3. Instacart

Хүнсний бараа бүтээгдэхүүнээ нэг дор цуглуулахад хүнд жинтэй болох эсвэл таны хайсан бүтээгдэхүүн нэг дор байхгүйгээс болж олон дэлгүүрээр хэсэх шаардлагатай болдог. Тиймээс дээрх аппликэйшнийг ашиглаад өөрт хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрүүдээс шинэхэн, эрүүл бүтээгдэхүүнүүдийг сонгож, хүссэн газартаа нэг цагийн дотор хүргүүлэн авах боломжтой.

4. Gasbuddy

Та тус аппликэйшнд картаа холбосноор газрын зураг дээрээс өөрт ойр байрлах шатахуун түгээгүүрээс, хамгийн хямд үнээр шатахуун авах боломжтой. Мөн ашиглах тутамд оноо цуглуулдгаараа давуу талтай.

5. Venmo

Төлбөр шилжүүлэх, бусдаас нэхэмжлэх, хувааж төлөх зэргээр тооцоо хийхдээ QR код уншуулж хялбараар төлөх боломжтойгоос гадна зээл авч болдог, АНУ-д хамгийн түгээмэл ашиглагддаг аппликэйшн юм.

Мөн танд Дэлхийн хаанаас ч Монгол руу чөлөөтэй холбогдох яриа болон мессежийн LIME апп-г санал болгож байна. Өөрийн нэр дээрх LIME 72 Монгол дугаараа ашиглан E-Mongolia, банкны болон бусад аппликэйшнүүдэд бүртгүүлэх боломжтой. Мөн 130 улсад интернэт ашиглах аяллын и-симтэй.

АПП ТАТАХ