Лантуун Дохио ТББ-ын санаачилгаар 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Ид шидийн орон төсөл нь үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөөх тэмцэл, тэдэнд оруулж буй хөрөнгө оруулалт билээ.
2023 оны шинэ жилийн баяраар бид хэрэглэгч та бүхнийхээ дэмжлэгтэйгээр энэхүү төсөлд багахан ч болов хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.
🎁 Үүний хүрээнд 2023.12.05 - 2023.12.25-ны хооронд таны идэвхжүүлсэн Хязгааргүй яриа, мессежийн Макс 180, Макс 365 багцын үнийн дүнгийн 15 хувийг хүүхэд хамгааллын төвийн тохижилтод зориулах болно.
Мөн LIME хэрэглэгчдийн хувьд хүлээн авсан дуудлагын буцаан олголтоо нийгмийн төслүүдэд хандивлах боломжтой байдаг бөгөөд одоогоор 2,000 гаруй хэрэглэгч тус төслийг сонгожээ.
Ид шидтэй хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.