LIME app шинэчлэгдэж хэрэглэхэд илүү хялбар боллоо

Дэлхийн хаанаас ч Монгол дугаарт чөлөөтэй холбогдох яриа, мессежний LIME аппликэйшн шинэчлэгдлээ.

Бид уламжлалт үүрэн харилцаа холбооны шийдэлд шинэчлэл хийн LIME Монгол дугаартай, яриа болон мессежний аппликэйшн хэрэглээнд нэвтэрснээр хилийн чанадад амьдардаг болон түр хугацаагаар зорчиж буй иргэд, түүнчлэн нийслэл, аймаг, сумдыг ч товчлох цахим гүүр болж байгаа билээ.

Хэрэглэгч аппликэйшнээ утсандаа суулгаж 72-р эхэлсэн, симгүй, нэмэлт дугаартай болсноор хилийн чанадаас Монгол руу хямд тарифаар холбогдох, дугаараа E-Mongolia платформ болон банканд бүртгүүлэх, мөн түр хугацаагаар гадаадад зорчихдоо дата eSIM идэвхжүүлэн интернэт ашиглах боломжтой.

Тэгвэл энэ удаагийн шинэчлэлтийн онцлох өөрчлөлтүүдээс дурдвал:

1. Dark mode буюу Шөнийн горимтой болсон.

2. Танд хэрэгтэй бүхнийг нэг дор багтаасан Нүүр хуудас нэмэгдсэн.

3. Шинэ дугааруудад өөрчлөлт орж, бүх дугаарт хязгааргүй яриа, мессежний эрх дагалддаг болсон.

4. Ярианы чанар илүү сайжирч, бусад хэрэглэгч рүү нэгж болон багц худалдан авч илгээх зэрэг хэрэглэгчдийн хүсэлтээр олон сайжруулалтыг хийжээ.

АПП ТАТАХ