Дата eSIM шинэчлэгдлээ

Олон улсад мобайл дата нийлүүлэгч DENT Wireless /Dentcoin/-тай хамтран хилийн чанадад интернэт ашиглах цоо шинэ дата eSIM-ийг танилцуулж байна. Энэхүү шинэчлэгдсэн дата eSIM нь дараах давуу талуудтай. Үүнд:

1. Илүү хялбар - Нэг товч дараад л QR код уншуулахгүйгээр eSIM-ээ утсандаа суулгана. Та хэзээ ч, хаашаа ч аялсан дахин суулгах шаардлагагүй. Нэг eSIM-ээрээ 90 гаруй улсад шууд дата ашиглах боломжтой. 

2. Илүү хэмнэлттэй - Хэрэглээний хувьд илүү хялбар, хүртээмжтэй болоод зогсохгүй үнийн хувьд ч хэмнэлттэй болсон.

3. Урт хугацааны сонголттой - Тухайлбал та жилийн турш хүчинтэй байх дата багц идэвхжүүлж болно. Эхний удаад зарцуулж дуусаагүй датагаа жилдээ багтаад дараагийн аялалдаа ашиглах боломжтой. 

4. Монгол хэл дээр тусламж, зөвлөгөө авах боломжтой. 

 

Шинэчлэгдсэн дата eSIM-ийг дараах зааврын дагуу идэвхжүүлээрэй.