SUPER CONCERT-ийн талбай LIME өнгөөр гэрэлтлээ

Evandis Entertainment-ийн урилгаар БНСУ-ын А зэрэглэлийн уран бүтээлчид болох дуучин, жүжигчин Жон Жи Хун буюу RAIN, 2NE1 хамтлагийн гишүүн DARA болон бид бүгдийн хэзээний танил BLOO нар хүрэлцэн ирж, Hit Park-ийн тайзнаас жинхэнэ к-поп тоглолтыг бидэнд үзүүллээ.

Энэхүү Super Concert-д LIME Виртуал оператор хамтран ажиллаж к-поп тоглолтын салшгүй хэсэг болсон, хайртай уран бүтээлчээ дэмждэг гэрэлт савааг үзэгч бүрд бэлдэж, тоглолтын талбайг LIME гэрлээр дүүргэлээ. Тоглолтын турш LIME-тай хамт байж, багаасаа үзэж, сонсож ирсэн уран бүтээлчээ дэргэдээс нь үзэж, тоглолтын нэг хэсэг болсон та бүхэнд баярлалаа.